Улаанбаатар
Eng
Компанийн тухай
Блог ДИЛЕР хөтөлбөр Засвар Үйлчилгээ
Автомашин
close
close

Таны машин бол таны
нэгэн хэсэг

LADA АЛБАН ЁСНЫ СЕРВИС
Таны машины найдвартай байдлын баталгаа
ТАНИЛЦУУЛГА

Манай компани нь LADA брэндийн автомашин түүний агрегат, зангилаа, эд ангийн техникийн оношлогоо үйлчилгээ, засварыг үйлдвэрлэлийн технологи, стандарт, эрүүл ахуй, ариун цэвэр, экологийн шаардлагыг хангасан техник хэрэгсэл бүхий ажлын байраар хангагдсан болно. Техник үйлчилгээ, засвар, оношлогоо хийх сүүлийн үеийн зориулалтын багаж, тоног төхөөрөмж бүхий олон улсын стандартын шаардлага хангасан засварын үйлчилгээний төвтэй ба энэ нь засварын хэсэг, хүлээлгийн өрөө, сургалтын танхим, сэлбэгийн агуулах нэг дор байрласан техникийн цогц үйлчилгээг хүргэх боломжоор бүрэн хангагдсан.

ХҮЧИН ЧАДАЛ

Нэг дор 4 автомашинд засвар үйлчилгээ хийх ажлын посттой буюу 1 цагт 4 автомашинд үйлчлэх хүчин чадалтай. Бид LADA брэндийн автомашины хөдөлгүүр, хурдны хайрцаг, явах болон үндсэн эд ангийн бүхий л засвар үйлчилгээг технологийн дагуу мэргэжлийн инженер техникийн ажилтнаар гүйцэтгүүлэхийн зэрэгцээ стандарт, техникийн нөхцөл, техникийн шаардлага, норм норматив, техникийн бусад баримт бичиг, мэдээллийн бааз, хэрэглэгчийн сонирхол, эрх ашгийг дээдэлж ажиллах орчин бүрдүүлж ажилладаг болно.

АЖИЛЛАХ БОЛОВСОН ХҮЧИН

LADA засвар үйлчилгээний төв нь туршлагатай инженер механик засварчдаас бүрдсэн мэргэжлийн чадварлаг,бүтээлч хүчнээр хангагдсан болно. Инженер техникийн ажилчид нь LADA төрлийн автомашины цахилгаан хэрэглэлүүд болон электрон системт удирдлагын ажиллагааг оношлох арга, LADA 4х4, LADAVesta , LADA ХRAY загварын автомашинуудын техник үйлчилгээ, оношлогоо засварын ажлыг хийж гүйцэтгэх заавар зөвлөмж сэдвээр “LADA Академи”-ийн сургалтад хамрагдаж зохих түвшний батламж гэрчилгээг авсан.