Улаанбаатар
Eng
Компанийн тухай
Хөтөлбөр Засвар Үйлчилгээ
Автомашин
close
close

LADA VESTA болон LADA Largus 2019 оны ХАМГИЙН ШИЛДЭГ автомашинаар шалгарчээ.

2019 онд LADA брэнд нь технологийн төвшинд олон дэвшилтүүдийг гаргаж, мэргэжлийн болон олон нийтийн төвшинд олон шагналуудыг хүртэж, маш амжилттай ажилласан талаарх дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу! Дээрх амжилтуудаас Монгол дахь LADA брэндийн Showroom-д байгаа автомашинуудад хамааралтай шагналуудыг нь түүн, товчлон та бүхэнд хүргэж байна.



LADA Vesta SW Cross нь 2019 оны "Modern Car" буюу “Орчин Үеийн Автомашин”-аар шалгарсан


Оросын автомашины салбарын жил бүрийн судалгааны дүнд LADA Vesta SW Cross нь хамгийн үр ашигт хэрэглээ бүхий автомашинаар шалгарч 2019 оны "Modern Car" буюу “Орчин Үеийн Автомашин” гэх шагналыг хүртсэн. LADA брэндийн шинэчлэгдсэн загваруудын хувьд өнгөний чанар, сонголт нь хэрэглэгчдийн таашаалд бүрэн нийцдэг. LADA Vesta SW Cross автомашиныг алдарт Mercedes-Benz брэндийн ахлах дизайнераар олон жил ажилласан Стив Маттин зохион бүтээсэн бөгөөд тэрээр тус загварыг зохион бүтээхдээ орчин үеийн хүмүүсийн минималист амьдралын хэв маягт тохируулан үр ашигт хэрэглээг гоёмсог загвартай хослуулж чадсанаараа онцлог.




LADA Vesta болон LADA Largus автомашинууд нь Оросын “Үндэсний Оны Хамгийн Шилдэг” автомашинаар шалгарсан





2019 оны 04 сард LADA брэнд нь Монголд албан ёсны нээлтээ хийсэн даруйдаа LADA Vesta SW Cross автомашиныг худалдаалж эхэлсэн. LADA Vesta SW Cross автомашин нь үнэ, чанар, ашиглалтын зардлын харьцааны хувьд, мөн борлуулалтын тоо ширхэгийн хувьд жил бүр Оросын хамгийн шилдэг автомашинуудын нэгээр шалгардаг амжилттай үзүүлэлттэй автомашин бөгөөд энэ жил ч мөн LADA Vesta SW Cross автомашин нь Оросын “Үндэсний Оны Хамгийн Шилдэг"-т шалгарсанд гайхах зүйл үгүй билээ.



Харин 2019 онд өөрийн ангилалд Оросын “Үндэсний Оны Хамгийн Шилдэг"-т шалгарсан өөр нэг автомашин бол ачааны зориулалттай LADA Largus автомашин юм. Монгол дахь LADA брэндийн showroom-д 2019 оны 12 сараас эхлэн худалдаалагдаж эхэлсэн тус автомашин нь өөрийн ангилалдаа цоо шинэ хамгийн хямд, чанартай автомашин болж байгаа.



Алдарт "За Рулем" сэтгүүлээс олгодог суудлын автомашины ангиллын “Шилдгийн Шилдэг”-т LADA Vesta Cross автомашин шалгарсан




LADA Vesta Cross автомашин нь мөн л өөрийн ангилалдаа Оросын шилдэг автомашинуудын нэгээр жил бүр шалгардаг. Харин 2019 онд алдарт "За Рулем" сэтгүүлээс олгодог нэр хүндтэй шагнал болох суудлын автомашины ангиллын “Шилдгийн Шилдэг”-т LADA Vesta Cross автомашин шалгарчээ.


LADA Vesta Cross нь суудлын автомашины түүхэн дэхь хамгийн өндөр автомашин. Оросын Сибирийн хүйтний нөхцөлд тохирсон халаалтын бүрэн тоногтой, хөдөө замд тулахааргүй өндөр LADA Vesta Cross автомашин суудлын автомашины ойлголтыг бүрэн өөрчилсөн юм. 2019 оны 10 сараас эхлэн LADA брэндийн Монгол дахь Showroom-д худалдаалагдаж эхэлсэн тус автомашин нь механик(MT) болон автомат механик хосолсон(AMT) кропын сонголтуудтай.



LADA брэнд нь Оросын "Домогт 50" брэндийн нэгээр тодорсон



“Комсомольская правда” хэвлэлийн газраас 5 сая гаруй хүний дунд санал асуулга явуулсны дүнд 2019 оны 12 сарын 05-ны байдлаар LADA брэнд нь Оросын бүх цаг үеийн "Домогт 50" брэндийн нэгээр шалгарсан нь нэр төрийн хэрэг юм.


2019 онд LADA брэнд нь Монголд 1, Азербайжанд 2, Беларусд 1, Узбекистанд 8, Киргизстанд 1, Боливид 2 албан ёсны дистрибьюторын газраа тус тус нээснээс гадна, Орос улсад шинээр 14 дилер шинээр нэмж нээснээр Оросод нийт 300 Showroom-тэй болсон байна. Автомашины салбарын хувьд энэ нь LADA брэндийн хурдацтай тэлэлт, хөгжлийг харуулж байгаа юм.


Эх сурвалж: www.lada.ru