Eng
Компанийн тухай
Хөтөлбөр Засвар Үйлчилгээ
Автомашин
close
close

LADA Брэндийн ТYYХЭН замнал

1966 – Волжский Авто Завод /ВАЗ/ нэртэйгээр байгуулагдсан.

1970 – Анхны автомашин болох ВАЗ 2101 буюу Жигули загварыг үйлдвэрлэж эхлэв.

1971 – Анхны экспортыг Жигули загвараар Югослав улс руу хийсэн.

1973 – Нэг сая дахь автомашинаа үйлдвэрлэсэн.

1977 – ВАЗ 2121 буюу Нива автомашиныг үйлдвэрлэж эхэлсэн.

1980 – Дакар раллид Нива загвараар оролцсон.

1993 – Олон нийтийн компани болсон.

2008 – Францын Рено групптэй стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан.

2012 – Рено – Ниссан - Лада аллиансын анхны автомашин болох Largus загварыг хөгжүүлсэн.

2015 – LADA –ийн шинэ үе LADA VESTA автомашиныг худалдаанд гаргасан.

2016 – Хотын ангиллын SUV болох LADA XRAY-г танилцуулсан.

2017 – VESTA загварыг өргөжүүлж cross, sport, cng, station wagon, station wagon cross хувилбаруудыг танилцуулсан.

2018 – Niva буюу 4х4 загварын концептийг танилцуулсан нь авто ертөнцөд шуугиан тарьж томоохон хүлээлтийг үүсгэсэн.

2019 - Монгол Улсад албан ёсны 3S зэрэглэлийн дистрибьюторын эрхийг Руссо Моторс ХХК авч орчин үеийн технологи бүхий LADA брэндийн автомашинуудыг худалдаалж эхлэхэд бэлэн болоод байна.