Улаанбаатар
Eng
Компанийн тухай
Блог ДИЛЕР хөтөлбөр Засвар Үйлчилгээ
Автомашин
close
close

Зохион бyтээгч сурагчид “LADA Niva 4x4 Urban” автомашиныг бyтээнэ.

ЕБС сурагчдын дунд жил бүр зохион байгуулагддаг техник технологийн олимпиадын 2020 оны удирдамж батлагджээ

 

Тус олимпиадын “ТЕХНИКИЙН СПОРТ” ангилалд зохион бүтээх авьяастай, техникт сонирхолтой сурагчид дараах 3 төрлийн аль нэгэнд оролцох боломжтой байдаг.

·         Нисэх онгоцны загвар,

·         Усан онгоцны загвар,

·         Авто машины загвар.



Харин энэ жил “Авто машины загвар” зохион бүтээх ангилалийн даалгаварт LADA Niva 4x4 Urban автомашины загвар сонгогджээ.



Өөрөөр хэлбэл сурагчид LADA Niva 4x4 Urban автомашины бодит загварыг 12 дахин багасгаж яг адилхнаар дуурайлган хийх ёстой юм. Автомашины гэрэл дохио, сигнал, яндан, хаалганы бариул, амортизатор зэрэг бүх эд ангиуд нь яг л жинхэнэ автомашины горимоор ажилладаг байх ёстой ажээ.

 


Техник технологийн олимпиадын 1 дүгээр шатыг сургууль, сум, дүүргийн хэмжээнд, 2 дугаар шатыг аймаг, нийслэлд, 3 дугаар шатыг улсын хэмжээнд зохион байгуулна. Олимпиадад жил бүр 150 орчим бүтээл оролцдогоос 30 орчим нь улсын олимпиадад оролцох эрхээ авдаг ажээ.

 

Улсын олимпиад 2020 оны 05-р сарын 1-3 хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод зохион байгуулагдана. Тэмцээний үеэр сурагчид өөрсдийн зохион бүтээсэн LADA Niva 4x4 Urban автомашиныг радио удирдлагаар удирдаж тусгайлан зассан өгсүүр, уруу, налуу, дэржигнүүр, шавар, гэх мэт замаар удирдуулан жолоодож хамгийн сайн давхисан автомашины модель түрүүлэх болно.

 

LADA Niva 4x4 Urban автомашиныг манай showroom – т биеэр ирж үзэж сонирхох, манай ерөнхий инженерээс автомашины талаарх мэдээ мэдээлэл авах зэрэгт бид нээлттэй байх болно.  

 

Ирээдүйн зохион бүтээгч, инженерүүддээ амжилт хүсье!