Улаанбаатар
Eng
Компанийн тухай
Блог ДИЛЕР хөтөлбөр Засвар Үйлчилгээ
Автомашин
close
close

Амьдралд “ТИЙМ” гэж хэлье!

Хотын болон орон нутгийн аль ч замд жолоодоход тохиромжтой – энэ бол LADA Vesta SW Cross автомашины философи! Тав тух болон туулах чадварыг бусдаас ялгарах спорт загвартай төгс хослуулсан. LADA Vesta SW Cross автомашины газраас тэнхлэг хоорондын зай нь 203мм буюу кроссовер ангилалд хамаарах үнэмлэхүй өндөртэй - Замын хажуугийн хашлага, гүн цас болон шороон замын элдвийн саадыг санаа зовохгүйгээр туулах боломжийг олгоно.

Өөртөө илүү боломж олго!

LADA Vesta

График, дүрслэлийн төгс байдал

Хурдтай автомашинд хүчирхэг дугуй. Хамгаалалтын хуванцар хүрээгээр тоноглож өндөрлөсөн эх бие - Хаалга, гишгүүр, дугуйны хэсгийн эх биеийн хамгаалах тоноглол нь бартаат замд автомашины будгийг хамгаална. Мөн эдгээр хамгаалалтын элементүүд нь автомашиныг илүү том харагдуулдаг.

Загварлаг, аэродинамик антен.

Автомат шил арчигч нь шилийг гүйцэд арчих ба өвөл хөлдөхгүй.

Мультимедиа систем

7 инчийн дэлгэц бүхий мультимедиа систем нь таны дуртай дуу хөгжим, радио мэдээ, утасны дуудлага зэргийг чөлөөтэй удирдах боломжоор хангана. Тус төхөөрөмжөөр та хөгжим сонсох, мөн зүг чиглэл заагч ашиглах боломжтой – энэ нь таны аялал бүрийг илүү тааламжтай болгох болно.

Багаажийн хэсгийн хувьсал

LADA Vesta автомашины дотоод зохион байгуулалт бол хамгийн их сайшаагддаг хэсэг. Олон төрлийн ачаанд зориулсан олон тасалгаат хайрцаг бүхий багаажийн хэсгийн 2 давхар шал, ачаа бэхлэгч уяанууд, эвхэгддэг арын суудлууд – LADA Vesta SW Cross автомашины деталь бүр нь гэр бүлийн автомашины практик байдлыг илэрхийлдэг. Багаажийн хэсгийн эзлэхүүн нь 480 литр (ачааны дээрх хөшигний тавиур хүртэлх зай), арын суудлуудыг хэвтүүлсэн тохиолдолд 825 литр (цонхны доод эрмэг хүртэлх зай)

Өндөр түвшний хамгаалалт

Эх биеийн үндсэн хэлбэрээс эхлүүлээд өндөр түвшний аюулгүй байдлыг хангах нь LADA Vesta автомашины философийн нэг хэсэг. ESC тогтворжуулалтын систем нь танд ямар ч гадаргуутай зам дээр итгэл төгс жолоодлого, маневр хийх боломжийг олгодог. Хүчитгэсэн ган төмрөөр хийгдсэн эх биеийн рам хүрээ болон жолооч, урд зорчигчийн урд байрласан аюулгүйн дэрүүд нь аюулгүй, мөн найдвартай байдлыг бий болгодог.

Хөдөлгүүр

Хувь хүн өөрийн жолоодлогын хэв маяг, хэрэгцээндээ нийцсэн хүчин чадалтай LADA Vesta автомашиныг сонгох боломжтой. Тухайлбал, 1.6 хөдөлгүүртэй + механик хурдны хайрцагтай (MT) + эдийн засгийн хэмнэлттэй сонголт. Мөн 1.8 хөдөлгүүртэй + механик суурьтай автомат хурдны хайрцагтай (AMT) сонголт. Эсвэл 1.6 хөдөлгүүртэй + автомат хурдны хайрцагтай (AT) сонголт.

Эзлэхүүн
1596 см
Хүчин чадал
106 морины хүчтэй (78 кВт) 5800 эргэлт/мин
Мушгих хүч
148 Нм, 4200 эргэлт/мин
Шатахууны стандарт
ЕВРО-5

Эзлэхүүн
1774 см
Хүчин чадал
122 морины хүчтэй (90 кВт) 5900 эргэлт/мин
Мушгих хүч
170 Нм, 3700 эргэлт/мин
Шатахууны стандарт
ЕВРО-5

Эзлэхүүн
1598 см
Хүчин чадал
113 морины хүчтэй (83 кВт) 5500 эргэлт/мин
Мушгих хүч
152 Нм, 4000 эргэлт/мин
Шатахууны стандарт
ЕВРО-5

Цветовая гамма

Ледниковый
белый неметаллик, который удачно сочетается с черными элементами кузова и яркими «стрелками» задних фонарей