Улаанбаатар
Eng
Компанийн тухай
Блог ДИЛЕР хөтөлбөр Засвар Үйлчилгээ
Автомашин
close
close

LADA Vesta Cross

LADA Vesta Cross: Туулах чадвар, өндөр хурд авах чадвар бүхий онцлогтой суудлын автомашин. Дизайны элемент бүрийн хоорондын зохицол нь тус автомашиныг үзэмж төгөлдөр харагдуулдаг. Мөн тав тух, хурд авах чадвар болоод замын ямар ч нөхцөлд тохиромжтой байдал нь түүнийг практик хэрэглээ бүхий автомашин гэдгийг илтгэнэ. Олон төрлийн замын хүнд нөхцөлийг туулах чадвар бүхий техник бүтээсэн туршлагатай инженерүүд LADA Vesta Cross автомашиныг бүтээжээ. LADA Vesta Cross автомашины газраас тэнхлэг хүртэлх зай 203мм буюу энгийн суудлын автомашинтай харьцуулахад даруй 1.5 дахин илүү өндөр.

“Цор ганц” байхаар бүтээгдсэн

LADA Vesta

График, дүрслэлийн төгс зохицол

Том дугуй, мөн орон нутгийн шороон замд зориулсан тоноглолуудыг спортлог суудлын автомашинтай төгс хослуулсан. Автомашины эх бие, хаалганы доод ирмэг болон дугуйн дээгүүр хүрээлсэн хуванцар хар хүрээ нь бартаат замд явахад эх биеийг хамгаалах зориулалттай бөгөөд мөн энэ нь LADA Vesta Cross автомашиныг илүү загварлаг болгодог.

Хос яндан

Автомат шил арчигч нь шилийг гүйцэд арчих ба өвөл хөлдөхгүй.

Мультимедиа систем

7 инчийн дэлгэц бүхий мультимедиа систем нь таныг өөрийн дуртай дуу хөгжим, радио мэдээ, утасны дуудлага зэргийг чөлөөтэй удирдах боломжоор хангана. Тус төхөөрөмжөөр та хөгжим сонсох, мөн зүг чиглэл заагч ашиглах боломжтой – энэ нь таны аялал бүрийг илүү тааламжтай болгох болно. Мөн та мультимедиа дэлгэцээрээ ухрахын камераа харах ба энэ нь ухрахын мэдрэгчүүдтэй нийлээд танд давчуу хотын хөдөлгөөнд маневр хийхэд найдвартай байдлыг бий болгоно.

Өөрийн ангилалдаа хамгийн том салонтой

Завгүй амьдралын өдрүүдэд болон холын аялалд гарахад танд хэрэгтэй ганц зүйл бол хангалттай том дотоод орон зайтай автомашин. LADA Vesta Cross автомашины жолоочийн суудал тохируулагч, аяганы суурь, урд хөргүүртэй хайрцаг, бүх суудал халаагч зэрэг салоны деталь бүрийг хэрэглээнд нийцтэй байхаар нарийн тооцоолж бүтээсэн. LADA Vesta Cross автомашины интериор дизайн нь автомашины онцлогийг тодотгох саарал эсвэл оранж гэсэн хоёр өнгөний сонголттой.

Өндөр түвшний хамгаалалт

LADA Vesta Cross нь аюулгүй ажиллагааны бүрэн системээр тоноглогдсон. Үүнээс хамгийн гол үзүүлэлт нь шарвалтын эсрэг систем(TCS) болон тогтворжуулалтын систем(ESC). ESC тогтворжуулалтын систем нь замын ямар ч гадаргуу дээр итгэлтэйгээр маневр хийх боломжийг олгодог. Автомашины эх биеийн рамыг хүчитгэсэн ган төмрөөр хийсэн бөгөөд урд аюулгүйн дэрүүд нь зорчигчийг аюулгүй, найдвартай байдлаар хангана.

Хөдөлгүүр

Та өөрийн жолоодлогын хэв маяг, хэрэгцээндээ нийцсэн хүчин чадалтай LADA Vesta автомашиныг сонгох боломжтой. Тухайлбал, 1.6 хөдөлгүүртэй + механик хурдны хайрцагтай (MT) + эдийн засгийн хэмнэлттэй сонголт. Мөн 1.8 хөдөлгүүртэй + механик суурьтай автомат хурдны хайрцагтай (AMT) сонголт. Эсвэл 1.6 хөдөлгүүртэй + автомат хурдны хайрцагтай (AT) сонголт.

Эзлэхүүн
1596 см
Хүчин чадал
106 морины хүчтэй (78 кВт) 5800 эргэлт/мин
Мушгих хүч
148 Нм 4200 эргэлт/мин
Шатахууны стандарт
ЕВРО-5

Эзлэхүүн
1774 см
Хүчин чадал
122 морины хүчтэй (90 кВт) 5900 эргэлт/мин
Мушгих хүч
170 Нм 3700 эргэлт/мин
Шатахууны стандарт
ЕВРО-5

Эзлэхүүн
1598 см
Хүчин чадал
113 морины хүчтэй (83 кВт) 5500 эргэлт/мин
Мушгих хүч
152 Нм 4000 эргэлт/мин
Шатахууны стандарт
ЕВРО-5