Улаанбаатар
Eng
Компанийн тухай
Блог ДИЛЕР хөтөлбөр Засвар Үйлчилгээ
Автомашин
close
close

LADA Granta Sedan.
Хэлсэндээ хүрдэг

Гаднаасаа цомцгор харагдах ч дотроо гайхмаар том орон зайтай. Хурдтай, хүчтэй хэрнээ хэмнэлттэй. Хотын болон орон нутгийн замын алинд ч цаг агаарын бүх нөхцөлд жолоодоход туулах чадвар сайтай. Ая тухтай, боломжийн үнэтэй. Нэг автомашин ийм олон давуу талуудыг өөртөө нэгтгэж чадахгүй мэт санагдах боловч LADA Granta бол дээрх чанаруудыг бүгдийг нь өөртөө агуулдаг. Тийм ч учраас Оросын №1 борлуулалттай автомашин гэдэгт гайхах зүйлгүй биз ээ.

Бодит, прагматик, найдвартай

LADA Granta

Шилдэг бүхний хослол

Шинэ Granta автомашин нь LADA брэндийн орчин үеийн дүр төрхөөр бүтээгдсэн. Үүнд: “X” загварын бампер, тусгал сайтай сайжруулсан гэрлийн технологи, багаажны том орон зай гэх зэрэг өөр бусад маш олон шинэчлэлүүдийг өөртөө агуулсан. Энэ бол олны талархлыг хүлээсэн, шинэ үеийн LADA Granta.

Том толь нь орчны харагдах байдлын баталгаа болж өгдөг.

Арын зогсоолын мэдрэгчүүд нь ухрах маневр хийх үед найдвартай байдлыг бий болгоно

Хүн бүрийн хэрэглээнд тохирсон

Заримдаа хайртай нэгнийхээ хэрэгцээ, шаардлага, хүсэлтийг ч ойлгоход бэрх байдаг. Харин бидний олон янзын хүсэлт, хэрэгцээг харгалзан үзэж гүйцэтгэх чадвартай автомашин байгаа нь гайхалтай хэрэг.

Hotspot text!

Таны шинэ/дотны анд

Гэхдээ үнэн гэвэл, бид илүү ухаалаг, илүү туршлагатай, хүчтэй болж сайжирсан нь үнэн. Бид өөрсдөөсөө шинэлэг, ухаалаг бүхнийг судалж, нээн илрүүлж, бүтээж байгаадаа баяртай байгаа.

Найдвартай, аюулгүй байдал

Жолоо барих нь самбаачлах чадвар болоод дээд зэргийн анхааралтай байдлыг шаарддаг. Бид өөртөө болон өөрийн ойр дотны хүмүүсийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Үүнд технологийн дэвшил нь бодитой, бас үр дүнтэйгээр бидэнд тус болж байдаг. LADA Granta Sedan автомашины эх биеийн бүтэц болон аюулгүйн системүүд нь жолооч, зорчигч болон явган зорчигчийг хамгаалах ОХУ болоод Европын аюулгүйн стандартын шаардлагыг бүрэн хангасан.

Аюулгүйн дэр

Жолооч болон урд зорчигчийн хажуугийн аюулгүйн дэрүүд

ABS, BAS тоормос, тогтворжилтын систем

ABS нь тоормосны зайг багасгана. Мөн огцом тоормослох үед жолоодлогын механизмыг алдагдуулахгүй, хяналтанд байлгах систем.

ESC цахилгаан тогтворжуулалтын систем

Гэнэт тоормослох үед тоормосны хүчийг жигд хуваарилж чиглэлийн тогтвортой байдлыг хангах систем.

HAS өгсүүр замын систем

Өгсүүр, уруу замд автомашиныг өнхрөхөөс сэргийлнэ.

Мөрөөдлийн зүг хөдөлье

Орчин үеийн динамик автомашины чухал шинж чанар бол өндөр түвшинд удирдан, жолоодох боломжтой байх юм. Тиймээс, LADA – Renault – Nissan аллиансын мэргэжилтнүүд нь LADA Granta автомашины амортизатор, пүрш, хэвтээ тэнцүүлэгч, тулкүүд зэрэг тулгуур эд ангиудыг тусгайлан хөгжүүлсэн.

Моторын хөдөлгөх хүч

87, 98, 106 морины хүч бүхий хөдөлгүүрийн сонголтуудтай. Энэ нь танд өөрийн жолоодлогын хэв маягт тохирсон хөдөлгүүртэй автомашиныг сонгох боломжийг олгодог.

Эзлэхүүн
1596 см
Хүчин чадал
87 морины хүчтэй (64 кВт) 5100 эргэлт/мин
Мушгих хүч
140 Нм 3800 эргэлт/мин
Шатахууны стандарт
Бензин, 95

Эзлэхүүн
1596 см
Хүчин чадал
98 морины хүчтэй (72 кВт) 5600 эргэлт/мин
Мушгих хүч
145 Нм 4000 эргэлт/мин
Шатахууны стандарт
Бензин, 95

Эзлэхүүн
1596 см
Хүчин чадал
106 морины хүчтэй (78 кВт) 5800 эргэлт/мин
Мушгих хүч
148 Нм 4200 эргэлт/мин
Шатахууны стандарт
Бензин, 95