Улаанбаатар
Eng
Компанийн тухай
Блог ДИЛЕР хөтөлбөр Засвар Үйлчилгээ
Автомашин
close
close

LADA Largus van
Бүх зүйл хяналтанд

LADA Largus van бол онцгой туулах чадвартай, хүчин чадал сайтай, даац сайтай, өргөн хэрэглээний бараа үйлчилгээнд зориулагдсан, цаг хугацааны явцад туршигдсан, урт хугацааны эдэлгээ бүхий найдвартай автомашин юм.

LADA Largus

Том, жижиг бизнесийн найдвартай туслах

LADA Largus van автомашин нь бараа ачиж, буулгахад маш хялбар байхаар бүтээгдсэн – Ялангуяа орон зайн хязгаарлагдсан орчинд! Арын хоёр нугастай хаалга нь олон цэгт түгжигддэг. Ачааны хэсгийн намхан босго, өндөр дээвэр нь ачаа бараагаа ачиж, буулгахад хялбар байхаас гадна том оврын ачаа тээвэрлэх боломжийг олгоно.

Дотор салоны тав тух.

LADA Largus van автомашины эх бие нь Европ аюулгүйн стандартын шаардлагыг хангасан бөгөөд эх биеийн бүтэц, элемент бүр нь жолооч, зорчигч болон явган зорчигчид аюулгүй байхаар хөгжүүлэгдэж бүтээгдсэн. Том товчлуурууд, бат бөх бариул, эдэлгээ сайтай материалаар хийсэн суудлын бүрээс зэрэг Largus van автомашины салоны бүх зүйлс нь ажлын хэрэглээнд бүрэн нийцтэй, мөн тав тухтай.

Ажлаа хийх нь тааламжтай болж хувирах болно.

Largus van автомашин нь техникийн өндөр чадамжийг дээд зэргийн тав тухтай хослуулснаар онцлог. Агааржуулалтын систем, аудио систем, халаагчтай урд суудлууд, алсын удирдлага бүхий төвийн цоожлогч, цонхны цахилгаан удирдлага зэрэг бусад олон тоноглолууд нь бизнесийн зориулалттай автомашины үр ашигт хэрэглээнд чухал үүрэгтэй. Учир нь урт цагаар ажиллах жолоочийн ажлын гүйцэтгэлд автомашины тав тух туйлын чухал нөлөө үзүүлдэг.

Улбар шар гэрэлтүүлэг бүхий хянах самбар


Дээд зэргийн аюулгүй байдал

Ажилтан болон ажил олгогчийн нэн тэргүүний үүрэг бол хөдөлмөрийн аюулгүй байдал. LADA Largus van автомашин нь дээд зэргийн аюулгүйн тоноглолуудтай. Үүнд: аюулгүйн стандартыг хангасан нарийн хийц бүхий эх бие, аюулгүйн дэрнүүд, ABS болон ачаалал даах чадвар бүхий хүчтэй бэхэлгээнүүд мөн хамаарна.

Аюулгүйн дэр

Жолооч болон урд зорчигчийн хажуугийн аюулгүйн дэрнүүд

ABS, BAS тоормос, тогтворжилтын систем

ABS нь тоормосны зайг багасгана. Мөн огцом тоормослох үед жолоодлогын механизмыг алдагдуулахгүй, хяналтанд байлгах систем

Ухрахын мэдрэгчүүд

Ухрах чиглэлд маневр хийх үед ухрахын мэдрэгчүүд нь найдвартай хамгаалалт болно.

Техникийн чанартай байдал

LADA Largus бол олон асуудлыг шийдвэрлэх чадвартай, динамик автомашин. Шаардлагатай үед ачаа ихтэй байсан ч хурд авах чадвартай. Учир нь Largus van автомашины хурдны хайрцгийн арааны харьцаа бүрийг тусгайлан сонгосон байдаг. Largus автомашинд маневр хийх үед жолооч нь жолооны хүрдний хуваарийг бүрэн мэдрэх боломжтой. Найдвартай байдал & дасан зохицох чадвар – энэ бол LADA Largus автомашины философи.

Орчин үеийн эдийн засгийн хэмнэлт бүхий хөдөлгүүр

LADA Largus автомашины хувьд жолоодлогын төрөл, автомашины хэрэглээний онцлогт тохируулж сонгох боломжтой 2 төрлийн хөдөлгүүр бий. Өндөр мушгих хүч, өндөр хурд авах чадвар бүхий 106 морины хүчтэй, 1.6 сс хөдөлгүүр. Хүнд даацын ачаа ачсан үед эдийн засгийн хэмнэлттэй явах зориулалттай 87 морины хүчтэй, 1.6 сс хөдөлгүүр.

Эзлэхүүн
1596 см
Хүчин чадал
87 морины хүчтэй (64 кВт) 5100 эргэлт/мин
Мушгих хүч
140 Нм 3800 эргэлт/мин
Шатахууны стандарт
Бензин, 92

Эзлэхүүн
1596 см
Хүчин чадал
106 морины хүчтэй (78 кВт) 5800 эргэлт/мин
Мушгих хүч
148 Нм 4200 эргэлт/мин
Шатахууны стандарт
Бензин, 92