Улаанбаатар
Eng
Компанийн тухай
Блог ДИЛЕР хөтөлбөр Засвар Үйлчилгээ
Автомашин
close
close

LADA Niva Legend

Давчуу хотын түгжрэл эсвэл захгүй өргөн тал, элс хайрга, овон товон, дэрчигнүүр, даргиа зам, ойн нарийн жимүүд гэх зэрэг замын хүнд нөхцөл бол LADA Niva Legend автомашины төрөлх нутаг, түүний хамгийн дуртай орчин. Тиймээс ч Дэлхийн домогт хүлгүүдийн нэг болох LADA Niva Legend автомашиныг Дэлхийн сая сая хүмүүс биширсээр байна.

Авсаархан цомцгор бүхний төгс хослол, бартаат замыг хөндлөн гулд туулах чадвар, боломжийн таатай үнэ – Эдгээр чанарууд нь LADA Niva Legend автомашиныг зөвхөн Монголд төдийгүй Дэлхий дахинд туйлын эрэлт өндөр болгодог. Давтагдашгүй, цор ганц загвартай, онцгой туулах чадвартай энэхүү хүлэг өнөөдөр илүү тухтай, илүү аюулгүй, техникийн хувьд илүү сайжруулж шинэчлэгдсэн.

Танд шинэ адал явдал, боломжийг бий болгох LADA Niva Legend ертөнцөд тавтай морил!

Хэрэглээнд тухтай, шинэчлэгдсэн хянах самбар. Илүү томруулсан урд хайрцаг, гурван шатлалт удирдлага, дуу намсгагч бүхий илүү тухтай халаалт, агааржуулалтын систем.

Онцгой байдлын анхааруулах дохиолол

Урд суудлууд нь жолооч, зорчигчийн нуруунд илүү тулгууртай болж, суудлуудын эвхэгдэх механизм нь шинэчлэгдсэн.

Шинэ загвар

Орчин үеийн LADA Niva Legend автомашин нь их хотын хөдөлгөөнд болон бартаат замын алинд ч хэрэглэхэд таатай болсон. Өнөөдөр, 5 хаалгатай LADA Niva Legend автомашин нь шинэчлэгдсэн хянах самбар, халаалтын шинэ систем, илүү тухтай суудлууд, нэмэлт дуу чимээ, чичиргээ тусгаарлагч зэрэг бусад олон шинэчлэлүүдийг өөртөө агуулсан.

Шинэ тав тух

Автомашины өргөтгөсөн суурь гэдэг нь жолоодлогын дээд зэргийн тогтвортой байдал, жигд гүйлт, мөн гайхмаар том дотоод орон зайтай гэсэн үг юм. Шинэчлэгдсэн 5 хаалгатай LADA Niva Legend нь бүрэн ажлын автомашин эсвэл аялаж зугаалах дуртай гэр бүлийн хэрэгцээний автомашин болсон. Энэхүү SUV автомашин нь 420/780 литрийн том багаажтай.