Улаанбаатар
Eng
Компанийн тухай
Блог ДИЛЕР хөтөлбөр Засвар Үйлчилгээ
Автомашин
close
close

LADA брэндийн "ДИЛЕР-ийн ЭРХ ОЛГОХ" шалгаруулалтад урьж байна.

ОХУ-ын АвтоВаз компанийн LADA брэндийн Монгол дахь албан ёсны 3S зэрэглэлийн дистрибьютор “Руссо Моторс” ХХК нь үйл ажиллагаагаа өргөжүүлж буйтай холбогдуулан автомашины болоод бусад бизнес эрхлэгч та бүхнийг Улаанбаатар хот болон 21 аймаг дахь LADA брэндийн албан ёсны ДИЛЕРийн эрх олгох шалгаруулалтад урьж байна.

LADA брэндийн албан ёсны 3S, 2S ДИЛЕР-ийн эрхийг авснаар та ОХУ-ын LADA брэндийг төлөөлж:


-          LADA Автомашин худалдаалах,

-          Стандартын дагуух сервис засварын үйлчилгээ үзүүлэх эрхтэй болохоос гадна,


АвтоВаз компанийн бодлого, бизнесийн туршлага, маркетинг болоод сервис засварын стандарт бүрийг суралцаж эзэмших, цаашлаад өөрийн бизнесийг шинэ түвшинд гаргах үүд хаалга нээгдэх болно.


Хөтөлбөрийн зорилго: 


Орон нутгийн аж амьдрал, бизнест нэн тохиромжтой, чанартай, туулах чадвар өндөр, цоо шинэ, боломжийн үнэтэй LADA автомашиныг орон нутагт худалдан авах эрэлт өндөр байгаатай холбогдуулан, цаашлаад автомашины засвар үйлчилгээг 21 аймгийн хэрэглэгчдэд ойр байлгах зорилгоор тус хөтөлбөрийг зарлаж байна.


Олгох Дилерийн эрхийн тоо: 


Улаанбаатар хот болон 21 аймаг тус бүрт нэг ДИЛЕРийн эрх олгоно.


LADA брэндийн тухай: 


1963 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй LADA автомашиныг үйлдвэрлэгч АвтоВаз нь 35 улс оронд нийт 400 орчим дилер, дистрибьюторын сүлжээтэй, Оросын төдийгүй зүүн Европын хамгийн том автомашин үйлдвэрлэгч юм.

2008 онд LADA брэнд нь үйлдвэртээ бүрэн шинэчлэл хийж Европын стандарт бүхий, Сибирийн нөхцөлд тохирсон өндөр чанарын автомашиныг үйлдвэрлэж эхэлснээс хойш LADA брэндийн борлуулалт зогсолтгүй өссөөр байна.


LADA Mongolia-ийн тухай: 


Руссо Моторс” ХХК нь LADA брэндийн Монгол дахь албан ёсны 3S дистрибьюторын ОНЦГОЙ эрхийг авч, 2019 оны 04 сард LADA Mongolia Showroom-ээ Улаанбаатар хотод нээснээр Монголын автомашины зах зээл дэхь хамгийн анхны хамгийн боломжийн үнэтэй, зөв талдаа жолооны хүрдтэй, цоо шинэ автомашиныг эх орноосоо худалдан авах боломжийг бий болгосон.


2019 онд дөнгөж нээгдсэнээс хойш ердөө 8 сарын дотор LADA Х моделиуд болоод LADA Niva 4x4 модель нийлсэн нийт 150 автомашин борлуулсан өндөр амжилт үзүүлсэн.


Тавигдах үндсэн шаардлагатай танилцах бол ЭНД дарна уу!