Улаанбаатар
Eng
Компанийн тухай
Блог ДИЛЕР хөтөлбөр Засвар Үйлчилгээ
Автомашин
close
close

LADA Niva Legend

Давчуу хотын түгжрэл эсвэл захгүй өргөн тал, элс хайрга, овон товон, дэрчигнүүр, даргиа зам, ойн нарийн жимүүд гэх зэрэг замын хүнд нөхцөл бол LADA Niva Legend автомашины төрөлх нутаг, түүний хамгийн дуртай орчин. Тиймээс ч Дэлхийн домогт хүлгүүдийн нэг болох LADA Niva Legend автомашиныг Дэлхийн сая сая хүмүүс биширсээр байна.  

Танд шинэ адал явдал, боломжийг бий болгох LADA Niva Legend ертөнцөд тавтай морил!

- Хэрэглээнд тухтай, шинэчлэгдсэн хянах самбар. Илүү томруулсан урд хайрцаг, гурван шатлалт удирдлага, дуу намсгагч бүхий илүү тухтай халаалт, агааржуулалтын систем.

- Онцгой байдлын анхааруулах дохиолол

- Урд суудлууд нь жолооч, зорчигчийн нуруунд илүү тулгууртай болж, суудлуудын эвхэгдэх механизм нь шинэчлэгдсэн.

Шинэчлэгдсэн интерьер

Дээврийн доторлогоо, урд суудлууд болоод урд хянах самбар нь орчин үеийн шийдэл, загвартай болж бүрэн шинэчлэгдсэн ба энэ нь классик загвартай LADA Niva Legend автомашинд төгс зохиж байна.

Нэмэлт дуу, чимээ тусгаарлагч

Дуу, чимээ, чичиргээний түвшинг бууруулах нэмэлт тусгаарлагч суурилуулсан. Мөн автомашины эх бие болон хөдөлгүүрийн хамгаалалтын хэсэгт нэмэлт дуу чимээ, чичиргээ бууруулагч суурилуулсан.

Засвар үйлчилгээ

Үзүүлэлт

Туршилтын жолоодлого

Зургийн цомог